Дарханд хөл хориог цуцлав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан сумын Онцгой комисс өнөөдөр хуралдаж гахайн мялзан өвчний улаас тогтоосон байсан хөл хориог цуцаллаа.
Гахайн Африкийн мялзан өвчний улмаас Дархан сумын 7, 2 дугаар багийн тодорхой бүсэд 2019 оны 1 дүгээр сарын 16- 30-ны өдрийг хүртэл 14 хоногийн хугацаанд хорио цээрийн дэглэм тогтоосон байсан. Энэ хугацаа өнөөдөр дуусч, аймгийн Мал эмнэлгийн газраас дахин өвчлөл гараагүй гэх тул хөл хориог цуцлах санал ирүүлснийг дэмжжээ.
Дархан сумын
Засаг даргын захирамжаар өндөржүүлсэн
бэлэн байдлын зэргийг бууруулж ѳдөр тутмын бэлэн байдлын зэрэгт тус тус шилжүүлжээ.
Хорио цээрийн дэглэм цуцлагдсантай
холбогдуулан хүнс, хоол үйлдвэрлэл үйлчилгээний газрууд гарал үүслийн
гэрчилгээтэй гахайн мах, махан бүтээгдэхүүнийг худалдан борлуулахыг зөвшөөрөв.
Харин гахай, тэжээвэр амьтны шилжилт
хөдөлгөөн хийх, хашаанаас гаргаж гудамж талбайд оруулах зэргийг хориглосон
хэвээр байна.