“Дархан-Өргөө” кино театр нээгдсэнээр 400 орчим ажлын байр бий болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан-Уул /МОНЦАМЭ/. “Өргөө” кино театр олон улсын жишигт нийцсэн, 600 хүний суудалтай салбараа Дархан хотод 9 дүгээр сард орох ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
“Дархан-Өргөө” кино театр, энтертайнмент цогцолбор нь дөрвөн танхимтай, танхим тус бүр 150 хүний суудалтай байна. Олон улсын жишигт нийцсэн интерьер дизайн, техник технологи бүхий энэхүү кино театр нь Дарханыханд монголын төдийгүй дэлхийн кино урлагийн сор бүтээлүүдийг дуу, дүрсний өндөр чанартайгаар хүргэх юм.
Нийт 7000 м2 талбайтай, найман давхар
энэ цогцолборт автомат тоглоом, зочид буудал, супермаркет, зоогийн газар, банк
зэрэг бүхий л үйлчилгээг үзүүлэх интертаймент цогцолбор болон сүндэрлэх ажээ.
Ингэснээр байнгын болон түрээсийн нийт 400 орчим ажлын байр шинээр бий болно гэж хөрөнгө оруулагч "Нью тур сафарис" ХХК-ийн Маркетингийн албаны дарга Т.Дөлгөөнтамир хэллээ.
Дарханыхаа залуусыг ажлын байртай
болгох, шинээр бий болох ажлын талбарт хүмүүсээ сургаж, дадлагажуулах хүрээнд
аймаг, орон нутгийн удирдлагууд “Сод Монгол групп” ХХК-тай хамтарч ажиллах
болно хэмээн аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Цасчихэр хэлж
байна.
“Дархан Өргөө” кино театрын дотоод
интерьерийн зургийг БНСУ-ын мэргэжилтнүүд орчин үеийн шийдлүүдийг
багтаан боловсруулжээ. Хөрөнгө оруулалтыг “Сод Монгол групп” ХХК болон түүний охин компани “Нью Тур сафарис” хийжээ.
Одоогоор барилгын ажил 70 хувьтай үргэлжилж байна.