Есөн шийдлээр мэтгэлцсэн тэмцээний шилдэгүүд тодорчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2019-02-20 23:07:41

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дарханы мэтгэлцээний нэгдсэн танхимаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Дархан шилдэг мэтгэлцэгч”  тэмцээн болж өндөрлөлөө.

Тус тэмцээнд ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчид оролцдог аж.

Өсвөр үеийнхний бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, тэднийг нийгэмд хувь нэмрээ оруулах идэвхитэй иргэн болгон төлөвшүүлэх, нийгмийн олон талт асуудлыг судалж, танин мэдэх, өөрийн болон бусдын үзэл бодлыг хүндэтгэх, чөлөөт, хамтын ажиллагаа харилцааны чадварыг хөгжүүлэх, үнэт зүйлтэй эх орныхоо хөгжлийн үндэс болох сайн иргэн, зөв хувь хүн болгон төлөвшүүлэх эрхэм зорилготой тус тэмцээн 8 дахь жилдээ зохион байгуулагдлаа

Өнгөрсөн бямба гарагт болсон Дархан шилдэг мэтгэлцэгч” тэмцээнд Дархан-Уул, Сэлэнгэ, Өмнөговь, Булган, Орхон, Хөвсгөл, Сүхбаатар, Хэнтий гэсэн 8 аймгийн 40 баг, 120 сурагчид оролцсон байна.

Тус тэмцээнд орон нутагт үйл ажиллагаа явуулж буй ерөнхий боловсролын сургуулиудын 10-12-р ангийн сурагчид, МСҮТ-ийн 18-аас доош насны суралцагчид оролцох эрхтэй аж.

Мэтгэлцээн нь тодорхой дүрмийн дагуу явагддаг байна. Тодруулбал Монголын мэтгэлцээний нэгдсэн танхимаас баталсан Карл Попперын мэтгэлцээний дүрмийг судалсан, дүрмийг бүрэн хүлээн зөвшөөрсөн байх,  баг тус бүр 3 гишүүнтэй байх , баг нь зөвхөн нэг сургуулийн сурагчдаас бүрдсэн байх ёстой гэнэ. Тэмцээнийг Монголын мэтгэлцээний нэгдсэн танхимын гишүүн, шүүгчийн албан ёсны эрхтэй шүүгчид шүүн явуулах зэрэг шаардлагууд тавьдаг ажээ.

Жил бүрийн мэтгэлцээн нь тодорхой шийдлийн дагуу зохион байгуулагддаг бол энэ жилийн мэтгэлцээн 9 шийдлийн дор зохион байгуулагдсан байна.

Үүнд:
1. Манай орны нөхцөлд бэлчээрийн мал аж ахуй эрхлэх нь үр ашигтай.
2. Уул уурхайн салбарт гүний усыг ашиглах нь хор хөнөөлтэй.
3. Манай орны хувьд уул уурхайн салбараас илүү хөдөө аж ахуйн салбарт хөрөнгө оруулалт хийх нь зөв.
4. ЕБС-ийн орчинд ухаалаг утас ашиглахыг хориглох нь зүйтэй.
5. Шинжлэх ухаан, технологи, инноваци бол хөдөө аж ахуйн салбарын хөгжлийн суурь мөн.
6. Монгол орон дэлхийн аялал жуулчлалын онцгой бүс нутаг болон хөгжих нөхцөл боломж бий. 
7. Байгаль цаг уурын өөрчлөлт нь хүний буруу үйл ажиллагаанаас үүдэлтэй.
8. Монгол хүн Монгол зан заншил, соёл уламжлалын тусламжтайгаар л дэлхийд өрсөлдөж чадна.
9. Ирээдүй хойчдоо үндэсний түүх, өв соёл, уламжлалаа өвлүүлэн үлдээх нь хамгийн үнэт хөрөнгө оруулалт мөн
зэрэг шийдлүүдээр мэтгэлцжээ.

Энэхүү тэмцээн нь анх 2012 онд Дархан-Уул аймгийн аварга шалгаруулах тэмцээн нэртэй зохиогдож байгуулагдаж байсан бол өдгөө олон аймгийн шилдэг сурагчдын оролцдог тэмцээн болон өргөжсөн аж.

Тус тэмцээнийг УИХ-ын гишүүн Б.Жавхлангийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж, ХААИС-ийн харъяа Агроэкологи, бизнесийн сургууль, аймгйин Оюутны холбоо хамтран зохион байгуулжээ.Мөн Илтгэх индрийн ирээдүй ТББ, “TOP GENIUS боловсролын төв,
 Хувь хүний хөгжлийн “Франклин” клуб
, “Хос Дог” уран бүтээлийн нэгдэл, Бизнес радио фм-106.5v
 Сайн орших ХХК
зэрэг байгууллагууд хамтран ажиллажээ.

Найм дахь жилдээ зохион байгуулагдсан тэмцээний шагналт байруудад дараах сурагчид шалгарчээ.

Тэргүүн байр-Хөвсгөл аймгийн "Эрдмийн далай цогцолбор сургууль"-ийн “Энгүүн” багийн сурагчид:
1. Г.Баяртөгс
2. О.Өгөөмөр
3. Н.Тэмүүлэн "
Дэд байр-Дархан-Уул аймгийн "Од цогцолбор" сургуулийн “Түүчээ” багийн сурагчид:
1. Д.Энхжаргал
2. Г.Мөнхболор
3. Б.Дунгармаа
Гутгаар байр-Дархан-Уул аймгийн "Оюуны ирээдүй цогцолбор" сургуулийн “Этэрнал” багийн сурагчид:
1. Б.Ариунаа
2. Б.Альгирмаа
3. У.Хулан 
Дөтгөөр байр-Дархан-Уул аймгийн Ерөнхий боловсролын “Дархан-Эмпати” сургуулийн “Эмпати-III” багийн сурагчид:
1. н.Халиунаа
2. н.Жавхлантөр
3. н.Намуундөл нар шалгарч хүрэл тэмдэг, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.

Тусгай байранд:
1. Дархан-Уул аймгийн “Од” цогцолбор сургуулийн TIME баг
2. Дархан-Уул аймгийн 15-р сургуулийн INTELLIGENCE баг
3. Дархан-Уул аймгийн Оюуны ирээдүй цогцолбор сургуулийн ДАРХАН МАНЛАЙЛАЛ баг
4. Сэлэнгэ аймгийн
Билиг сургуулийн ЭСРЭГ ХҮРД баг тус тус шилдэг 8 багаар шалгарчээ.
Мөн тэмцээний шилдэг мэтгэлцэгчээр шалгарч Хөдөө аж ахуйн их сургуулийн Агроэкологи Бизнесийн сургуульд 2019-2020 оны хичээлийн жил 500,000 төгрөгийн хөнгөлөлттэй тэтгэлэгээр суралцах эрхээр  Сэлэнгэ аймгийн Билиг сургуулийн 12-р ангийн сурагч Т.Энхжаргал
, Дархан-Уул аймгийн Оюуны Ирээдүй цогцолбор сургуулийн 12-р ангийн сурагч Б.Алгирмаа нар тус тус шалгарч батламжаа гардан авчээ.

 

Связанные новости