Тарагт сумын сургуулийн 100 хүүхдийн дотуур байр нээлтээ хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-02-28 15:11:48

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Улсын төсвийн 20 гаруй сая төгрөгөөр Тарагт сумын сургуулийн дотуур байрны барилгын ажлыг өнгөрсөн оноос эхлүүлж, хугацаанаас нь өмнө дуусган, энэ сарын 26-ны өдөр нээлтийг хийж ашиглалтад орууллаа.

Өвөрхангай аймгийн Тарагт сумын сургуулийн дотуур байр анх 1964 онд ашиглалтад орсон, чулуун барилга юм. Мэргэжлийн хяналтын байгууллагаас 2012 онд "ашиглах боломжгүй" гэх дүгнэлт гаргасан бөгөөд шинэ дотуур байр барихаар 2013 онд зураг төсвийн ажил хийгдсэн боловч улс орны эдийн засгийн нөхцөл байдлаас хамааран хөрөнгө оруулалт шийдэгдэхгүй байсаар 2018 онтой золгожээ.

Мөн Тарагт суманд тун удахгүй шинэ соёлын төвийн барилга ашиглалтад орох бол 2019 онд Засаг даргын тамгын газрын шинэ барилга барихаар хөрөнгийн эх үүсвэрийг улсын төсөвт суулгуулаад байна.

Связанные новости