Арвайхээр сумын багууд ИНХ-аа хуралдуулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Арвайхээр сумын 13 багийн Ажлын алба энэ сарын 4-нөөс эхлэн ИНХ-аа зохион байгуулж, энэ үеэр сумын удирдлага, төлөөлөгчдийн зүгээс иргэдэд цаг үеийн мэдээллийг хүргэлээ.
Мөн суманд хийж буй бүтээн байгуулалт, цаашид хийх хөрөнгө оруулалтын ажлуудыг тайлагнаж, иргэдийн санал хүсэлтийг сонсов. Иргэдийн зүгээс гэр хорооллын гэрэлтүүлгийн тоог нэмэх, нохой устгалын ажлыг эрчимжүүлэх, нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулж, автобусны тоог нэмэх, СӨХ-ийн үйл ажиллагааг сайжруулах, эко жорлон буюу стандартад нийцсэн ариун цэврийн байгууламжийг өргөжүүлэх зэрэг саналууд тавилаа.
Хурлаар багийн хэсгийн байцаагчид, өрхийн Эрүүл мэндийн төв, ХХААГ-аас мэдээлэл хийж, иргэдэд заавар зөвлөгөө өгөв. Багийн ИНХ нь хорооныхоо иргэдийн амьдрал, аж ахуйд хамаарах бүх асуудлаар шийдвэр гаргах эрхтэй, төрийн анхан шатны нэгж юм.