Иргэдийг ажлын байранд зуучилжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДХовд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дэргэдэх Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв ажил идэвхтэй хайж байгаа иргэдийг бүлгийн зохион байгуулалттай сургалтад хамруулж, тогтмол ажилд зуучилж байна.
Өнөөдөр ажлын байрны захиалга ирүүлсэний дагуу 9 иргэнийг "Эко гутал" ХХК-ийн үйл ажиллагаатай танилцуулж, гутал хэвлэгч, эсгүүр, улалгаа, загвар зохион бүтээх зэрэг ажилд зуучилжээ.
“Эко гутал” ХХК нь 2013 оноос бүх төрлийн арьсан гутал үйлдвэрлэж,
үйл ажиллагаагаа өргөтгөн 20 орчим ажилгүй иргэнийг ажлын байранд сургаж,
дадлагажуулсан байна.