Сурагчдад усны талаар мэдлэг олгож эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙНҮБ-аас үндэсний байгууллагаас жил бүрийн 3 сарын 22-ны өдрийг Дэлхийн усны болгон тэмдэглэж ирсэн билээ. 2016 онд Дэлхийн усны өдрийг “Ус ба ажлын байр” хүрээн дор тэмдэглэн өнгөрүүлэх юм.
Энэ өдрийг угтаж Өвөрхангай аймгийн Онги, Таац голын сав газрын захиргаанаас ЕБС-ийн сурагчдад хичээлийн өмнө 15-20 минутанд усны тухай мэдлэг олгох сургалтыг явуулж байна. Тухайлбал ЕБС-ийн 1-5-р ангийн сурагчдад “Ус хаанаас ирдэг вэ”, 6-8-р ангийн сурагчдад “Усны зөв зохистой хэрэглээ”, 9-12-р ангийн сурагчдад “Ус ба ажлын байр” хичээлийг орж байгаа аж.
Ингэснээр сурагчдыг усаа хайрлан хамгаалах сэтгэлтэй болгох, усыг зөв зохистой хэрэглэхэд анхаарч эхлүүлэх, байгаль экологийн мэдлэгтэй болгох зорилго тавьж байгаа юм.
Өвөрхангай Б.Батчимэг
Связанные новости

Спектакль "Морин хуур" получил Приз зрительских симпатий на фестивале “Байкальский талисман”
16 часа

Малые и средние золотодобывающие предприятия будут поставлять золото международным компаниям
20 часа

Монгольская делегация принимает участие в работе 113-й сессии Международной конференции труда
1 день