“Цүнхэндээ даавуун тортой” уриалга гаргажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-03-14 22:32:54

Баянхонгор /МОНЦАМЭ/. Байгаль дэлхийдээ ээлтэй даавуун уутыг хэрэглээндээ дадал болгох уриалгыг аймгийн ХХААГ-аас гаргажээ.

Засгийн газрын тогтоолоор бүх төрлийн 0.035 мм болон түүнээс нимгэн нэг удаагийн нийлэг хальсан уутыг худалдаа, үйлчилгээнд сав баглаа боодлын зориулалтаар үйлдвэрлэх, импортлох, хэрэглэхийг хориглосон. Тус тогтоолын хэрэгжилтийг сайжруулах үүднээс Баянхонгор аймгийн ХХААГ-ын хамт олон даавуун торыг хэрэглээндээ хэвшүүлэн, “Цүнхэндээ даавуун тортой” уриалгыг гаргаад байна.

Тус хамт олон дараагийнхаа дуудлагаар Баянхонгор аймгийн Мал эмнэлгийн газар, Эрүүл мэндийн газар, Өлзийт сумын ЗДТГ-ыг тус тус урьжээ.

Уриалгад нэгдсэн байгууллагын албан хаагч бүр даавуун тортой болж /худалдан авч болно/, зургаар баримтжуулан дараагийн байгууллагаа уриалгад дуудах аж.

Связанные новости