Ч.Анужин 188 кг өргөж дээд амжилт тогтоолоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-03-20 11:20:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны classic powerlifting /шахалт, суулт, таталт/-ийн УАШТ Спортын төв ордонд өчигдөр /2019.03.19/ эхэлж, хоёр насны ангилалд медальтнуудаа шалгарууллаа.


Насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн +63 кг-д "Стронг" клубын тамирчин, 17 настай Ч.Анужин суултын төрөлд 188 кг-ыг өргөж алтан медаль хүртлээ. Тэрбээр энэ амжилтаараа эмэгтэйчүүдийн УАШТ-ий бүх насны болон жин тус бүрийн дээд амжилтын эзэн болжээ. Пауэрлифтингийн спортоор хичээллээд удаагүй түүний энэ амжилт нь тив, дэлхийн тэмцээнээс медаль хүртэхэд хангалттай үзүүлэлт юм.


Мөн хөвгүүдийн +74 кг-д "Аварга" лицей сургуулийн сурагч Б.Цогт суултын төрөлд 235 кг-ыг өргөж дээд амжилт тогтоолоо. Ийнхүү тус тэмцээний эхний өдрийн онцлох тамирчдаар Ч.Анужин, Б.Цогт нар тодорлоо.

 

Связанные новости