Иракт гатлага онгоц осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМБАГДАД. /Anadolu/. Иракийн хойд нутгаар урсдаг Тигр мөрөнд пүрэв гарагт гатлага онгоц осолдсоны улмаас 94 хүн амиа алдаж, хэдэн арван хүн гэмтсэн тухай тус улсын Иргэний хамгаалалтын газраас мэдээлэв.
Тус газрын мэдээлснээр, 200 гаруй хүн зорчиж явсан уг онгоц Иракийн хойд нутагт орших Мосул хотын ойролцоо осолдсон байна. Ослын үеэр амиа алдсан хүмүүсийн 61 нь эмэгтэй, 19 нь хүүхэд байжээ. Амиа алдсан хүмүүсийн цогцсыг Мосул хотын шүүхийн шинжилгээний алба руу илгээсэн байна.
Одоогоор аврах багийнхан ослын газраас 55 хүнийг аварч чадсан тухай мэдээлжээ. Осолтой холбогдуулан Иракийн эрх баригчид одоогийн байдлаар албан ёсны мэдэгдэл хийгээгүй байна.
Связанные новости
Объем внешней торговли Монголии с января по сентябрь текущего года составил 18,1 млрд долларов
6 дня
Завершено технико-экономическое обоснование проекта строительства метрополитена в Улаанбаатаре
7 дня
Ulaanbaatar