Хөлбөмбөгийн шүүгчид номын дуу сонсож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-04-04 10:17:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөлбөмбөгийн холбоо /МХБХ/-ны байранд видео хичээл, шалгалт, хэлэлцүүлэгт тулгуурласан хөлбөмбөгийн зэрэглэлтэй шүүгч нарын сургалт болж байгаа бөгөөд уг сургалт өнөөдөр өндөрлөнө.


МХБХ-ноос зохион байгуулдаг хамгийн дээд түвшний тэмцээн уралдааныг дэнсэлдэг, зэрэглэлтэй шүүгч нар талбайн улирлын өмнөх сургалт гэдгээрээ өндөр ач холбогдолтой юм. Тус холбоонд шүүгчээр 3-аас дээш жил ажиллаж байгаа 1, 2, 3-р зэрэглэлтэй шүүгчдийн сургалт нь онол, практик хосолсон хэлбэрээр болж байгаа гэдгээрээ онцлогтой. Өчигдөр буюу лхагва гарагт болсон сургалтыг нээх ёслолд МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар, Ерөнхий нарийн бичгийн дарга Ө.Шижир, МХБХ-ны зөвлөлийн гишүүн, шүүгчийн хорооны дарга Ж.Хишигжаргал нар оролцлоо.


А.Ганбаатар зэрэглэлтэй шүүгч нарт хандан "Хөлбөмбөгийн талбай дээр байдаг хамгийн чухал хүмүүс бол тоглогч, дасгалжуулагч, шүүгч гурав юм" хэмээн онцолсон бөгөөд энэ хариуцлагатай ажлыг хийж яваа залууст амжилт хүслээ.


Мөн нээлтэд оролцсон хүндэт эрхмүүд ОУХБХ-ны шүүгч Д.Түмэнбаяр, Б.Хаш-Эрдэнэ, Б.Даваасүрэн, Р.Жаргалсайхан, Э.Ариунболд, Ч.Жавхлантөгс нарт 2019 оны Азийн хөлбөмбөгийн холбоо /АХБХ/-ны шүүгчийн шинэ энгэрийн тэмдэг, үнэмлэх, хувцас хэрэглэлийг гардуулсан байна.

Связанные новости