Баянзүрх сумын нутагт 1,5 га ойн талбай шатжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл /МОНЦАМЭ/.Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Хайс багийн Доод хулганы нарийны-Ам гэдэг газар аймгийн төвөөс хойд зүгт 160 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 30 км-т ойн түймэр гарч түймэрт нийт 1,5 га ойн талбай шатсан байна.
Түймрийн дуудлагын
дагуу тус аймгийн
Онцгой байдлын газрын 12 алба хаагч, 1 автомашинтай, Хилийн 0257 дугаар ангийн
6 алба хаагч, 1 автомашин, орон нутгийн 47 иргэн, 11 мотоцикльтой, нийт 65 хүн,
13 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, өчигдөр орой 18 цагт цурманд оруулж, өнөө өглөөний 07 цагийн орчим бүрэн унтраасан байна.