ХӨВСГӨЛ: Түймрийн голомтод ажиллах алба хаагчдыг нисдэг тэргээр хүргэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2025-08-01 11:19:28

Мөрөн, 2025 оны наймдугаар сарын 1 / МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Цагааннуур, Улаан-Уул суманд гарсан ойн түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулах тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчдыг ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн нисдэг тэргээр тээвэрлэн хүргэж байна.   


Түймэр гарсан газарт авто машин, техник хүрэлцэн очих боломжгүй учраас агаараас тандах, алба хаагчдыг хүргэх ажлыг зохион байгуулж байгаа юм.

Тодруулбал Цагааннуур сумын Хармай багийн Их билдгийн гол гэдэг газар хилийн шугамын бүсэд , Улаан-Уул сумын “Соёо” багийн Жинст голын-Ам гэдэг газарт түймрийн дулааны цэгийг ирүүлж, шуурхай арга хэмжээг хэрэгжүүлж байна.

 

 

 

Связанные новости