Монголын өсвөр үеийнхэн серфингийн спортоор хичээллэх боломжтой болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс болон Оман улсын серфингийн холбоод Олон улсын Серфингийн холбоо /ОУСХ/-нд жинхэнэ гишүүнээр өчигдөр /2019.04.04/ элссэн байна.
Серфингийн спорт нь далай тэнгисийн усны давалгаа буюу гадаргаар тавцан дээр зогсож гулгадаг
байна. Өнөөдөр ОУСХ-нд 5 тивийн 106 орон албан ёсоор нэгдэн оржээ. Энэхүү серфингийн спортын төрөл нь “Токио-2020” олимпын наадам болон БНХАУ-ын Санья хотноо 2020 онд болох Азийн элсний наадамд багтжээ.
Монголын
Серфингийн холбооны ерөнхийлөгч А.Тамир: “Олон улсын Серфингийн холбоонд элсэх
нь тус спортын төрлийг Монгол Улсад хөгжүүлэн дэлгэрүүлэхэд маш чухал
алхам боллоо. Улмаар бид ОУСХ-ноос зохион байгуулдаг олон улсын тэмцээнүүдэд
үндэсний шигшээ багаа бэлтгэн өрсөлдөх боломжтой болж байна. Мөн Монголын серфингийн
холбоо нь энэ спортын хөгжлийн талаар мэдээлэл авах, дэлхийн серфингийн спортын нэг хэсэг болж, эх
орондоо шинээр хөгжиж буй серфингийн тамирчид, сонирхогчдод энэ спортын бааз
суурийг бий болгож өгөх өргөн боломж нээгдэж байгаагаараа чухал ач
холбогдолтой юм” хэмээн онцолж байна.