Б.Мөнгөнсаран Тивийн АШТ-ий мөнгөн медалийн төлөө тулалдана
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/. Тайландын Бангкок хотноо боксын Ази тивийн 2019 оны АШТ үргэлжилж байгаа өчигдөр эмэгтэйчүүдийн 48 кг-д Б.Мөнгөнсаран эзэн орны боксчин Р.Сикадоныг 3:2-оор ялж хүрэл медалийн болзол хангаад байна.
Түүний жинд 15 тамирчин өрсөлдсөн юм. Тэрбээр мөнгөн медалийн төлөө Филлиппин улсын тамирчин Жоси Габуко /Josie Gabuco/-той тулалдана. Энэ өдөр эрэгтэйчүүдийн 81 кг-д Н.Шинэбаяр Тайландын А.Тонгкратокыг, 64 кг-д Б.Чинзориг Энэтхэгийн Т.Рохитыг, 56 кг-д Х.Энх-Амар Тайванийн Чен По Ейг тус тус ялсан байна.