“Жиннан” бага сургуульд морин хуур сурталчлав
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГМонголын язгуур урлагийн “Хөсөгтөн” хамтлагын гишүүн В.Батзориг энэ сарын 23-ны өдөр Японы Шибүя дүүргийн “Жиннан” бага сургуулийн 2 дугаар ангийн сурагчдад морин хуур хөгжмийн үүсэл түүхийн талаар яриа хийж, морин хуур, хөөмэй аялгууг тоглож сонирхуулав.
Японы бага сургуулийн 2 дугаар ангийн сурах бичигт Монголын морин хуурын тухай “Сүхийн цагаан морь” үлгэр байдаг аж. Тус сургуулийн сурагчид энэхүү тоглолтыг шимтэн үзэж, сонирхсон асуултдаа хариулт авчээ.
Энэхүү соёлын арга хэмжээнд тус сургуулийн 60 гаруй сурагч хамрагдав.
Связанные новости

Учителям и студентам предоставят возможности для обучения и повышения квалификации в Австралии
3 дня

Нукага Фукусиро: В сотрудничестве между Парламентами Монголии и Японии открывается новая глава
7 дня