“Гоёл-2026” наадмын Топ моделиор Т.Батцэцэг тодорчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Монголын дизайнеруудын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Гоёл-2026” наадам болж, шилдгүүдээ тодруулжээ.
37 дахь жилдээ болсон энэхүү наадмын 25 дахь “Топ модель”-иор загвар өмсөгч Т.Баярцэцэг тодорчээ. Түүний хувьд “Дэлхийн мисс”-ийн үндэсний ялагч болсноор 2014 онд эх орноосоо оролцож байсан юм.
Т.Батцэцэг Топ модель болсныхоо дараа сэтгэгдлээ илэрхийлэхдээ, “Үргэлж дэмжиж ард минь бат зогсдог гэр бүлийнхэндээ баярлалаа. Ээж ээ, бид чадлаа. Та минь дээрээс хараад адислаж байгаа байх. Ийм сайхан аав, ээжийн охин болж төрсөн би их азтай хүн юм. Та хоёртоо баярлалаа. Хайртай шүү” гэжээ. “Гоёл-2026” наадмын загварын долоо хоног энэ сарын 5, 6-нд болсон бол гала тоглолтоо 8-нд зохион байгуулжээ. Тэрбээр 2013 оны “Miss Tourism Queen International” тэмцээний “Усны хувцастай мисс”, “Дэгжин мисс” гэх хоёр шагналыг хүртэж байв. Мөн 2012 оны “Манжуурын мисс”-ийн тэргүүн миссээр тодорсноос гадна 2010 оны “Азийн супер модель” шагналын эзэн юм. Үүнээс гадна 2010 оны “Монголын мисс” тэмцээний дэд байрт шалгарч байжээ.
Ташрамд дурдахад, энэхүү наадмын сүүлийн таван топ моделиор “Гоёл-2023”-ын топ моделиор Б.Баярцацрал, “Гоёл-2024”-өөр А.Сайхантамир, “Гоёл-2025”-аар А.Хулан тодорсон нь отгон нь Т.Батцэцэг болж байна.





Связанные новости
Ulaanbaatar