Мексикт нууцаар булшилсан 13 хүний цогцос илрүүлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭММЕХИКО. /RIA Novosti/. Мексикийн Колима мужид нууцаар булшилсан 13 хүний цогцос илрүүлсэн тухай тус улсын Ерөнхий прокурорын газар мэдээлжээ.
Тус байгууллагын мэдээлснээр, дээрх цогцсуудыг сураггүй алга болсон хүмүүстэй холбоотой хэргийг мөрдөн шалгах ажлын явцад Мансанильо болон Текоман хотоос илрүүлсэн байна. Цогцсуудыг ухан гаргасны дараа тэдгээрийн үхлийн шалтгаан, хэдийд амиа алдсаныг тогтоох задлан шинжилгээ хийх аж.
Энэ нь Колимо мужид нууц булшнууд олдсон анхны тохиолдол биш юм. Өнгөрөгч хоёрдугаар сард тус мужаас 70 орчим хүний цогцос илрүүлж байжээ.
Колима муж нь гэмт хэргийн гаралтын тоогоор өнгөрсөн онд Мексикийн мужуудын дотор нэгдүгээрт бичигджээ.
Связанные новости
Монголия выразила свою позицию по вопросу о статусе государства, свободного от ядерного оружия
3 дня
Объем внешней торговли Монголии с января по сентябрь текущего года составил 18,1 млрд долларов
9 дня
Завершено технико-экономическое обоснование проекта строительства метрополитена в Улаанбаатаре
9 дня
Ulaanbaatar