Азийн олимпийн 19 дүгээр наадам 2022 онд Хан Жоуд болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТТуркменистаны нийслэл Ашхабат хотод 34 дэх удаагийн Азийн олимпийн зөвлөлийн хурaл болж Зөвлөлийн дарга ханхүү Ахмед Хятадын Ханжоу хот 2022 оны Азийн спортын наадмыг зохион байгуулах эрх авсныг мэдэгджээ.
Бээжин, Гуан Жоу хотын дараа Азийн спортын нааадмын эрх авч буй Хятадын 3 дах хот Хан Жоу хот боллоо. 1990 оны 9 дүгээр сарын 22-нд 11 дэх удаагийн Азийн спортын наадам Бээжин хотноо болж Хятад улс анх удаа олон улсын спортын наадам зохион байгуулж байв.
Хятадын 636 тамирчин оролцон 138 алт, 107 мөнгө, 51 хүрэл, 341 шагналт байр эзэлж шагналт байрын эрэмбээр Хятадын баг тэргүүлсэн байдаг. Энэ нь 2008 оны олимп амжилттай зохион байгуулах суурь болсон юм.
2004 оны 7 дугаар сарын 1- нд Азийн Олимпийн зөвлөл 16 дахь удаагийн Азийн олимпийн хотоор Гуан Жоу хотыг зарласнаар 2010 онд Гуан Жоу хотод Азийн спортын наадам болж байжээ.
Бээжин хот.Д.Энхчимэг
Комментарии