Түүхий эдийн урамшуулал олгоход идэвхтэй дансаа өгөөгүй зөрчил их байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-05-10 22:07:28

Архангай /МОНЦАМЭ/. Малчдад ноосны урамшуулал олгох явцад гарч буй зөрчил нь малчин өөрийн нэр дээрээ 2-3 данстай, тэр дансаа 6 сар ашиглаагүйн улмаас данс хаагддаг учир тайлант үед идэвхтэй дансаа өгөх, мөн данс нь ямар нэгэн зээлтэй /малчны буюу тэтгэврийнбайдаг байна. Урамшуулал аль нэг зээлийн дансанд ороход зээл рүү шууд татагддаг ажээ.

Урамшууллын мөнгө нь тухайн малчны дансанд ороогүй бол үйлдвэрээс мэдээлэл ирээгүй шалтгаанаар хасагдаж, нөхөж орох боломжгүй болдог байна. 

Засгийн газрын 394 тогтоолын дагуу 2018 оны сүүлийн хагас жилд арьс, ширээ бэлтгэн нийлүүлсэн малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох ажлыг зохион байгууллаа. Аймгийн хэмжээнд  давхардсан тоогоор 10245 малчин өрхийн 159119 ширхэг богийн, 45233 ширхэг бодын арьс ширэнд мөнгөн урамшуулал олгох ажлыг зохион байгуулжээ. Жилд дунджаар  бог, бодын урамшуулалд 1,5 тэрбум төгрөгийн урамшуулал олгож  байна.

Связанные новости