Сангийн орлогч сайд асанд 15 жилийн хорих ял оноожээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРБЭЭЖИН. /TASS/.
Бээжин хотын дунд зэрэглэлийн хоёрдугаар шүүх Хятадын
Сангийн орлогч сайд асан Жан Шаочуныг авлигын хэрэгт гэм буруутайг нь тогтоож,
түүнд 15 жилийн хорих ял оноожээ. Энэ тухай Хятадын төв телевиз мэдээлэв.
Жан Шаочун мөн 6 сая юань буюу 882 мянган ам.доллар орчмын торгууль төлөх
ёстой бөгөөд түүний хөрөнгийг төрд хураан авах аж.
Хэргийн материалд дурдсанаар, орлогч сайд асан 1995-2018 оны хооронд янз
бүрийн албан тушаал эрхлэх хугацаандаа гуравдагч этгээдийн ашиг сонирхолд
нийцүүлэн албан тушаалаа урвуулан ашиглажээ. Тэрбээр нийт 66.98 сая юань буюу
9.85 сая ам.доллар бүхий хөрөнгө, мөнгийг хууль бусаар олж авсан байна.
Связанные новости
Монголия выразила свою позицию по вопросу о статусе государства, свободного от ядерного оружия
5 дня
Правительство Монголии представило Пятилетние основные направления развития на 2026-2030 годы
11 дня
Ulaanbaatar