Жүдочид Тбилисээс хос мөнгө, нэг хүрэл хүртлээ
МОНГОЛЫН МЭДЭЭГүржийн Тбилис хотноо өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон жүдо бөхийн олимпийн эрхийн оноо олгох Гран при тэмцээнээс манай тамирчид хос мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн байна.
Тус тэмцээний эрэгтэйчүүдийн 60 кг-д гавьяат тамирчин Д.Амартүвшин мөнгө, гавьяат тамирчин Г.Болдбаатар хүрэл медалийн эзэд болов.
Харин 73 кг-д Г.Одбаяр мөнгөн медаль хүртжээ. Тэрбээр алтан медалийн төлөө "Мастерс" тэмцээний мөнгөн медальт, 2015 оны “Чингис хаан” Гран при тэмцээний аварга Гүржийн Нугзари Таталашвилитэй барилдсан. Барилдааны эхнээс илүүрхэн хоёр торгуулиар хожиж яваад сүүлийн минутад цэвэр ялагдлаа.
ОУХМ О.Ууганбаатар 81 кг-д хүрэл медалийн эзэн болсон бол эмэгтэйчүүдийн 52 кг-д ОУХМ А.Цолмон, 70 кг-д Ц.Наранжаргал тус тус тавдугаар байрт шалгарсан байна.
Д.Өлзий