Ичиножёо А.Ичинноров Точиношинд унаж том боломж олголоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/. Мэргэжлийн сумо бөхийн 71 дэх Их аварга Какүрюү М.Ананд өнөөдөр Маэгашира Дайейшо барилдан зайлж татах мэхээр ээлжит даваагаа авч 6 даваатай башёг тэргүүлсээр байна.
Маэгашира Тамаваши Б.Мөнх-Оргил энэ өдөр Озэки Такаясүтэй хүч үзэн давлаа. Тэрбээр мэргэжлийн сумо бөхөд 601 давж, 571 удаа өвдөг шорооджээ. Тамаваши гурван зиндаанд түрүүлж, 3 удаа тусгай шагнал хүртээд байгаа юм.
Сэкиваке Ичиножёо А.Ичинноров өнөөдөр
Сэкиваке Точиношинтой барилдан ёрикири мэхээр ялагдлаа. Маэгаширагийн 16-д
эрэмбэтэй Дайшохо Ч.Шижирбаяр өнөөдөр Котоёоког давсан бол Чиёошома
Г.Мөнхсайхан Токүшорюүг давснаар даваа, унаагаа тэнцүүлээд байна.