"Улаанбаатарын хавар" баяраар мөрийн хөтөлбөрөө дүгнүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-03-30 18:25:18

"Улаанбаатарын хавар" баярыг ирэх сарын 9-нд Чингисийн талбайд зохион байгуулна. 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүл, Нийслэлийн ИТХ-ын дарга, Сүхбаатар дүүргийн АН-ын дарга Д.Баттулга, Нийслэлийн АН-ын Хэрэг эрхлэх газрын дарга П.Нүрзэд нар өнөөдөр “Улаанбаатарын хавар” Нийслэлийн АН-ын баяр тэмдэглэх талаар мэдээлэл өглөө.

АН-ын Анхдугаар Их хурал 26 жилийн өмнө, 1990 оны 4 дүгээр сарын 7-8-нд хуралдаж байжээ. Уг үйл явдлыг тохиолдуулан “Улаанбаатарын хавар” баярыг ирэх дөрөвдүгээр сарын 9-нд Чингисийн талбайд тэмдэглэхээр болжээ. Мөн НИТХ-ын сонгуулиар хүлээсэн мөрийн хөтөлбөрийн биелэлт, зам, хот тохижилт, гэр хорооллын дахин төлөвлөлт, нэг цэгийн үйлчилгээ, цахим газар олголт гэх зэрэг өргөн хүрээтэй өөрчлөлт шинэчлэл, бодит ажлуудын талаар ардчилсан асуулга сонсголын аяныг өрнүүлэхээр төлөвлөсөн байна.

Үүнээс өмнө намын дунд болон анхан шатны байгууллага, үүрүүдээр намын мөрийн хөтөлбөрийг хэрэгжилтэд үнэлэлт дүгнэлт өгөх ажил мөн хийх аж.

Н.Туяа

Связанные новости