0-5 насны хүүхдийн зуны сувилал өнөөдрөөс ажиллаж эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Аймаг, сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд 0-5 насны багачуудыг үнэ төлбөргүй эмчилгээ, сувилгаанд хамруулж байхаар болсон. 2017 оноос хойш ийм сувиллыг цэцэрлэгүүдийг түшиглэн ажиллуулах аж. Тус хүүхдийн сувилал өнөөдөр нээлтээ хийж хүүхдүүдээ хүлээн авч эхэллээ. Нийт 50 хоног ажиллаж 08 дугаар сарын 10-ны өдөр хаалтаа хийх аж.
Сувилал шинэ Дарханд 15 дугаар цэцэрлэг, Хуучин
Дарханд 1 дүгээр цэцэрлэгийн гадна талбайд ажиллах бөгөөд нийтдээ 450 хүүхдийг
хамруулах ажээ.
Таван
өрхийн эрүүл мэндийн төвийн хяналтад байдаг суурь өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй
0-5 насны хүүхдүүд уг сувилалд сувилуулж тараг, сүүн бариа, элсэн засал зэрэг
эмчилгээ,
үйлчилгээг хүүхэд
багагчуудад хүргэнэ.
Эрүүл мэндийн газрын ерөнхий эмчээр ахлуулсан 10
хүний бүрэлдэхүүнтэй баг энэ зуны туршид ажиллана гэж нээлтийн үеэр аймгийн ЭМГ-ын дарга Б.Батцэнгэл
онцоллоо.
Түүнчлэн хүүхдүүдэд мэргэжлийн асаргаа,
сувилгааг үзүүлэхийн зэрэгцээ эцэг эхчүүдэд сургалт мэдээлэл өгөх аж.
Мөн энэхүү сувилалд хамрагдсан багачууд эрүүл
чийрэг болохын зэрэгцээ томуу, томуу төст өвчин тусахгүй байх давуу
талтай.