Нефтийн үнэ өсжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ 
                                                                    ВАШИНГТОН. /Reuters/. Энэ долоо хоногт болох “ОПЕК”-ийн уулзалтыг угтан ОХУ болон Саудын Араб нефтийн олборлолтоо дахин 6-9 сарын турш бууруулахаар
тохиролцсонтой холбогдуулан даваа гарагт нэг торх нефтийн үнэ 1 гаруй хувиар
өсжээ.
“Brent” маркийн нефтийн есдүгээр сард нийлүүлэх фьючерс хэлцлийн үнэ 89 цент буюу 1.4 хувиар
өсөж, 66.14 ам.долларт хүрсэн байна. “ОПЕК”, “ОПЕК+” долдугаар сарын
1-2-нд уулзаж, олборлолтыг бууруулах асуудлаар хэлэлцэнэ. 
Одоогийн байдлаар
дээрх орнууд нефтийн олборлолтоо өдөрт 1.2 сая торхоор бууруулаад байгаа юм. Өнгөрсөн
ням гарагт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдэхдээ, олборлолтыг бууруулах
гэрээг дахин сунгаж магадгүй гэжээ. Мөн Саудын Арабын Эрчим хүчний сайд Халид
аль-Фалихын хэлснээр, гэрээг есөн сараар сунгаж магадгүй байгаа ажээ. 
“Хэдийгээр уг гэрээг
“ОПЕК+”-ийн бусад гишүүнээр
батлуулах шаардлагатай боловч нефтийн олборлолтыг дахин бууруулах магадлал
өндөр байна” гэж “ANZ”
байгууллагын судлаач хэлсэн байна. 
 Ulaanbaatar
        Ulaanbaatar
         
		 
  
  
  
  
         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 
				
             
                    