Хангарьд баг 3:0-ээр хожлоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөлбөмбөгийн холбоо /МХБХ/-ны цомын аварга шалгаруулах тэмцээний хоёрдугаар шатны эхний тоглолт "Соёмбын барсууд", "Хангарьд" багийн хооронд болж, "Хангарьд" 3:0-ээр хожлоо.
Үндэсний дээд лигийн сүүлийн тоглолтууддаа тун сайн бэлтгэлтэй
байгаа "Хангарьд" клубээс Павел Захаров, Т.Энх-Эрдэнэ, И.Гэрэлт нар
гоол оруулсан юм.
"Холбооны цом"-ын хоёрдугаар шатны тоглолт 7 дугаар сарын 7-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.