Цахимаар хайгуулын 3915 тусгай дугаар олгожээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-04-02 16:08:52

Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгож эхэлснээс хойш нийт 3915 дугаар олгоод байна. 

Дээрх дугаараас шүүн үзвэл,  1580 аж ахуйн нэгж хугацаандаа өргөдлөө гаргаагүй, дугаарын дагуу ирсэн 2335 өргөдлийг бүртгэн хянан шийдвэрлэжээ. Тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэсэн 1079 ширхэг (5.54 сая гектар буюу 26.5%), тусгай зөвшөөрөл олгож болох эсэх талаар санал авахаар хүлээж байгаа болон дэмжээгүй санал ирсэн шийдвэрлэгдээгүй нийт 579 (2.9 сая гектар буюу 13.8%), Тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан 649 ширхэг, өмнөх өргөдөл нь шүүхийн маргаантай болон бусад шалтгаанаар хүлээгдэж буй 28 ширхэг өргөдөл байгаа аж.

Хайгуулын тусгай зөвшөөрлийн өргөдлийн дугаарыг цахимаар олгох үйл ажиллагаа түр хугацаанд зогссон бөгөөд ойрын хугацаанд дахин олгож эхлэхээр төлөвлөжээ. Ашигт малтмалын тухай хуулийн  дагуу ус, газрын тос, байгалийн хий, цацраг идэвхт болон түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмал эрэх, хайх тусгай зөвшөөрөл олгохоор энэ сарын 4-ний өдөр долоон талбайд, мөн 24-ний өдөр 10 талбайд сонгон шалгаруулалт зарлажээ.

Ж.Батсайхан

Связанные новости