4.9 дугаартай жолооч нар татвараа төлөх өдрүүд эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-04-04 11:38:01

Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, автозам ашигласны төлбөр хураах ажлыг 2016 оны нэгдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн нийслэлд зохион байгуулан ажиллаж байна.

Энэ сард 4,9-өөр төгссөн улсын дугаар бүхий жолооч нар татвараа төлөх юм. Нийслэлийн хэмжээнд төвийн зургаан дүүрэгт тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах 15 цэг уртасгасан цагаар ажиллаж байна. Иймд тээврийн хэрэгсэл эзэмшигч аж ахуйн нэгж, иргэдийг хуулийн хугацаандаа амжиж татвараа төлөхийг ЗЦГ болон татвар, даатгал, тээврийн газраас тус тус анхааруулж байна.

Ж.Батсайхан

Связанные новости