Дорноговь аймгийн Айраг суманд 20МВт-ын нарны цахилгаан станц барина
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГЭрчим хүчний зохицуулах хорооны ээлжит 15 дугаар хуралдаанаар "Смарт" компанид Дорноговь аймгийн Айраг суманд 20МВт-ын нарны цахилгаан станц барих тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатай олголоо.
Тус станц ашиглалтад орсноор Замын-Үүд, Хар-Айраг, Сайншанд, Чойр гэсэн үндсэн хэрэглэгчдийг эрчим хүчээр хангахын зэрэгцээ ажиллах хугацаандаа Төвийн эрчим хүчний системийн ачааллыг өдрийн цагаар бага ч гэсэн хөнгөлөн системийн хувьд хэвийн үйл ажиллагааг явуулах боломж бүрдэх юм.
Мөн "Хөтөлийн Цемент Шохой” ХК-ийн хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тариф, "Эрчим Баян-Өлгий” ХК-ийн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тарифыг тус тус хэлэлцэн баталлаа.