Ц.Шинэбаяр Хамуг Монголын хөдөлмөрийн намыг удирдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-04-04 16:46:32

Хамуг Монголын хөдөлмөрийн намын даргаар Цэнд овогтой Шинэбаярыг томилсныг Улсын Дээд шүүх өнөөдөр хэлэлцэж бүртгэлээ.

Хамуг Монголын хөдөлмөрийн нам нь 2011 онд байгуулагдан Улсын Дээд шүүхэд бүртгүүлсэн бөгөөд даргаар нь С.Молор-Эрдэнэ ажиллаж байсан. Харин тус намын шийдвэрээр намын шинэ даргаар Ц.Шинэбаярыг томилж, уг өөрчлөлтөө Улсын дээд шүүхэд бүртгүүлэхээр хүсэлт гаргажээ.

Дээд шүүх дээрх хүсэлтийг хэлэлцээд Үндсэн хууль, Улс төрийн намын тухай болон бусад хуульд нийцэж байна хэмээн үзэж шинэ даргыг бүртгэсэн байна. Ингэснээр тус намын дүрэмд зааснаар Ц.Шинэбаяр нь намын  Их хурал хүртэл намын даргын үүргийг гүйцэтгэх аж.

Н.Туяа  

Связанные новости