Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хариу өгчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-04-04 16:59:09

УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн өнөөдөр хийсэн мэдэгдлийн хариуд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж цахим сүлжээгээр дамжуулан хариулт өгчээ. 

Н.Алтанхуяг гишүүн өнөөдөр "Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хуйвалдааны бүлгийг удирдаж байна. Түүний талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийхээс хүмүүс айж байна" гэх утгатай мэдэгдэл хийсэн. Харин үүнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж "Н.Алтанхуягийн мэдэгдлийг үзэв. Миний тухай ярихаас хэн ч айх учиргүй. Манай улсын давуу тал энэ юм даа. Хуулийн засаглалын төлөө хамтран ажиллая" хэмээн цахим сүлжээ буюу хувийн твиттер хаягаараа дамжуулан хариу өгчээ. Олон иргэн Ерөнхийлөгчид хандан асуулт тавьж буй ч тэрбээр одоогоор үүнээс өөр хариулт өгөөгүй байгаа юм. 

Н.Туяа

Связанные новости