Ховдын тамирчид Алматагаас мөнгө, хүрэл медальтай ирлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДКазакстан улсын Алмата хотноо өнгөрсөн 3 сарын 26-30-ны хооронд зохиогдсон Олон улсын таеквондогийн Азийн аварга шалгаруулах 8 дахь удаагийн тэмцээнд Монголын 15 тамирчин, нэг дасгалжуулагч, нэг Олон улсын шүүгчийн бүрэлдэхүүнтэй баг тамирчид оролцоод иржээ.
Нийт 17 орны тамирчид оролцож монголын тамирчид багийн дүнгээр 4 дүгээр байр эзэлж, алтан медаль 3, мөнгөн медаль 4, хүрэл медаль 11 тамирчин хүртсэн байна.
Ховд аймгаас 1 дүгээр дан түлний төрөлд Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртэж, Р.Сайханжаргал 3 дугаар дан түлний төрөлд хүрэл медаль хүртэж, эх орныхоо нэр алдрыг дуурсгажээ.
Дээрх хоёр тамирчин өнгөрсөн оны 8 сард Болгарт болсон Азийн аваргын тэмцээнээс алт, мөнгөн медальтай ирж байсан юм.
Таеквондогийн Азийн аварга шалгаруулах 8 дахь удаагийн тэмцээнээс мөнгө, хүрэл медаль хүртэж амжилт гаргасан тамирчид өчигдөр Ховд аймагтаа ирлээ.
А.Бямбасүрэн