АНУ-ын Айдахо муж улсад ой хээрийн түймэр гарчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
yesukheitumur@montsame.gov.mn
2019-07-26 12:11:16
Yesukheitumur Tumurbaatar
ВАШИНГТОН. /Reuters/. Үндэсний цөмийн эрчим хүчний судалгааны лабораторийг нүүлгэн шилжүүлэхэд хүргэж, 44 мянга гаруй га газрыг хамарсан ой хээрийн түймэр АНУ-ын Айдахо муж улсад гарчээ. Гэвч гал сөнөөгчид энэхүү том хэмжээний гал түймрийн тархалтыг зогсоосон байна.

Айдахо муж улсын зүүн өмнөд хэсэгт даваа гарагийн өглөөний 6:50 минутад аянга буусны улмаас түймэр гарсан бөгөөд түймэр асар хурдацтай тархжээ. 

Түймрийн улмаас АНУ-ын Эрчим хүчний яамны харьяа Үндэсний цөмийн эрчим хүчний судалгааны лабораторийн үйл ажиллагааг мягмар гарагт түр зогсоож, нүүлгэн шилжүүлжээ. Мөн зарим ажилтнуудыг өөр барилга байгууламж руу нүүлгэн шилжүүлсэн байна.

Связанные новости