УИХ дахь намын бүлгүүд хуралдаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-04-05 11:53:01

УИХ-ын Хаврын чуулганыг нээсний дараа УИХ дахь нам, эвслийн бүлгүүд хуралдаж эхлээд байна. 

Тодруулбал Ардчилсан намын бүлэг “Их эзэн Чингис хаан танхим”-д, Монгол ардын намын бүлэг “Жанжин Д.Сүхбаатар танхим”-д, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг “В” танхимд хуралдаж байгаа юм. 

Бүлгүүдээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсал, Үндэсний аюулгүй байдлын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төсөл, Төрийн албаны тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл зэрэг энэ долоо хоногт байнгын хороо, чуулганаар хэлэлцэх асуудлыг хэлэлцэж байгаа аж. 

Н.Туяа

 

Связанные новости