Оюуны спортын тамирчид Макаод өрсөлдөнө
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ-ын засаг захиргааны тусгай нэгж болох Макао хотод энэ сарын 23-25-нд болох "World Memory Tour-Macau" ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрхийн төлөөх тэмцээнд манай улсыг төлөөлөн Монголын Оюун Ухааны Академийн 10-20 насны 12 тамирчин багш, дасгалжуулагч нарын хамт оролцоно.
Тус тэмцээнд 6 орны 90 гаруй шилдэг тамирчин 10 төрлөөр
өрсөлдөж гурван насны ангилалд аваргуудаа тодруулах юм.
Энэ удаагийн Монголын багийн бүрэлдэхүүнд дийлэнх нь шинэ тамирчид багтсанаараа онцлогтой.
Дашрамд дурдахад, Монголын Оюун Ухааны Академийн баг
тамирчид Америк, Англи, Герман, Турк, Хятад, Сингапур, Япон, Солонгос, Швед, Энэтхэг
зэрэг оронд болсон цээж бодолт, хурдан уншлага, ой тогтоолтын 53 оюуны спортын
тэмцээнээс нийт 879 медаль хүртэж нас насны ангилалд дэлхийн олон дээд амжилтыг
тогтмол шинэчлэн амжилтын буухиагаа үргэлжлүүлсээр байна.