Монголын тамирчид 12 медаль хүртээд байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-08-22 16:02:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын хүүхдийн спортын IX наадам ОХУ-ын Чита хотноо спортын 11 төрлөөр амжилттай явагдаж байгаа бөгөөд манай баг 6 алт, нэг мөнгө, 5 хүрэл медаль хүртсэн амжилт үзүүлээд байна.

Тэмцээнд БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны баг, ОХУ-ын Буриадын баг, Чита хотын нэг, хоёрдугаар баг, Саха Якут, Забайкалын хязгаарын өсвөрийн баг тамирчид оролцон хурд, хүч, ур чадвараа сорьж байгаа юм.


Одоогоор манай улсын өсвөрийн тамирчид жүдо бөх, хөнгөн атлетикийн төрлөөр нийт 12 медаль хүртсэнээс хөнгөн атлетикийн  100 метрийн гүйлтэд М.Нандингоо хүрэл медалийн эзэн болжээ.

Харин жүдо бөхөөр 46 кг-ын жинд Т.Түмэнжаргал, 50 кг-д Д.Энхбилэг, 66 кг-д Ч.Эрдэнэтулга, 73 кг-д А.Өсөхжаргал, 44 кг-д А.Нямхишиг, 48 кг-д О.Оюунгэрэл тус тус алтан медаль хүртэж, 63 кг-д М.Тунгалаггартаам мөнгө, медаль хүртжээ. Мөн 55 кг-д Б. Баярбаясгалан, 60 кг-д Ө.Бямбасүрэн, 52 кг-д Б.Энхгэрэл, 63 кг-д Э.Анужин тус тус хүрэл медаль хүртсэн байна.

Связанные новости