Шатрын бодлого бодолтын тамирчид ДАШТ-д амжилттай оролцжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Литва улсын Вильнюс хотноо наймдугаар сарын 17-24-нд шатрын бодлого зохиомжийн олон улсын байгууллага/WFCС/-ын 62 дугаар конгрессын үеэр болсон Шатрын бодолтын 43 дахь удаагийн ДАШТ-д манай улсын тамирчид амжилттай оролцжээ.
Тэмцээнд 20 орны 91 тамирчин 90 оноо бүхий 18 бодлогыг 360 минутын хугацаанд бодож өрсөлдсөнөөс бодлого бодолтын ОУМ П.Горски /Польш/ 70,8, ОУИМ Д.Нанн /Англи/, 69,6, ОУИМ Е ван Берс /Бельги/ 69,5 оноогоор тус тус алт, мөнгө, хүрэл медаль хүртжээ. Багийн дүнгээр Польш, ОХУ, Англи улсын багууд эхний 3 байрыг эзэлсэн байна.
Дашрамд дуулгахад, манай тамирчин ОУМ С.Билгүүн 2015 онд бодлого бодолтын ДАШТ-д амжилттай оролцож Фиде мастер цол хүртсэн бол 2016 онд Бодлого бодолтын дэлхийн залуучуудын аварга болж байжээ.