Токиогийн дэвжээнд Ё.Басхүү дагах барилдаан хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-08-26 15:14:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Жүдо бөхийн “Токио-2019” дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хоёр дахь өдрийн барилдаанд манай багийн  сүүлийн найдвар болсон Ё.Басхүү шөвгийн 16-д Израил улсын жүдоч Талл Фликер-тэй барилдаж иппон үнэлгээгээр ялалт байгуулж шөвгийн наймд шалгарч Абэ Хифүмитэй барилдан ялагдаж дагах барилдаан хийхээр болов.


ОУХМ Ё.Басхүү 66 кг-д шөвгийн наймд Японы жүдоч, дэлхийн хошой аварга Абэ Хифүмитэй хэсгийн аваргын төлөө барилдаж нэг нэг торгуултайгаар цаг дуусахад 9 секунд дутуу байхад хутгуулж вазари оноогоор ялагдсан. Ё.Басхүү орой 18 цагаас дагах барилдаанд Египетийн Мохамед Абделмавгудтай барилдана. А. Мохамедийн хувьд Азербайжан, Америкийн бөхийг ялаад Японы Марүямад ялагджээ. Энэ өдөр барилдсан манай бусад бөх үзэгчдийн суудалд шилжээд байгаа юм.

Связанные новости