Грект түймрийн улмаас хэдэн зуун хүнийг нүүлгэн шилжүүлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
АФИН. /BBC/. Грект ойн түймрүүдийн улмаас далайн эрэг орчим болон зочид буудлуудаас хэдэн зуун хүнийг нүүлгэн шилжүүлжээ.
"Түймрийг унтраахаар 700 орчим гал сөнөөгч ажиллаж байгаа хэдий ч хэт хуурай цаг агаар, хүчтэй салхины улмаас түймэр улам газар авж байна" гэж эрх баригчид мэдээлсэн байна.
Томоохон түймэр дэгдсэн Грекийн Самос арлын хэд хэдэн зочид буудлаас хүмүүсийг нүүлгэн шилжүүлжээ. Самос арлын зүүн хэсгээс мянга орчим жуулчин болон оршин суугчийг нүүлгэн шилжүүлсэн гэж Грекийн “ANA” агентлаг мэдээлжээ.
Связанные новости
Монголия выразила свою позицию по вопросу о статусе государства, свободного от ядерного оружия
5 дня
Правительство Монголии представило Пятилетние основные направления развития на 2026-2030 годы
11 дня
Ulaanbaatar