Дэлхийн тулааны спортын мастеруудын наадамд монгол тулаанчид хүч үзнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНСУ-ын Чунжу хотноо өнөөдөр /2019.08.29/ Дэлхийн тулааны спортын мастeруудын наадам эхэлж байгаа бөгөөд наадмын нээлтийн ёслол маргааш болно.
Энэ удаагийн наадамд 22 тулааны спортын төрлөөр шилдгүүдийг тодруулахаар зохион байгуулжээ.
БНСУ-ын Гадаад харилцааны яам, Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Спортын болон олимпын хороо, Спорт сурталчилгааны сан, БНСУ-ын аялал жуулчлалын байгууллага, ЮНЕСКО-гийн БНСУ-ын үндэсний комисс зэрэг байгууллагаас энэ наадамд дэмжлэг үзүүлсэн байна.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мун энэ
наадмын хүндэт eрөнхийлөгч бөгөөд наадам энэ сарын
30-наас есдүгээр сарын 6-нд Чунжу хотын Hoam спортын ордонд
болно. Монгол Улсаас О.Алтанпүрэв дасгалжуулагчтай муайтайн /бокс/
тулааны тамирчид хүчээ сорихоор очоод байгаа аж.