Манай улс сагсанбөмбөгийн 3х3 төрлөөр дэлхийн чансааны гуравдугаарт бичигдэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс сагсанбөмбөгийн 3х3 төрлөөр дэлхийн чансааны гуравдугаарт буюу ОХУ, БНХАУ -ын ард бичигджээ.
Олон улсын сагсан бөмбөгийн холбооны /FIBA/ XXI чуулган БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо болж, 154 гишүүн орны зочид төлөөлөгч оролцож байна. Энэ хурлаар сүүлийн жилүүдэд улс орнуудад хурдтай хөгжиж буй сагсан бөмбөгийн 3х3 төрлөөр 2017-2019 онд хамгийн их өсөн дэвжиж, хөгжүүлсэн улсаар манай улс нэрлэгдсэн.
Монгол Улс анх удаагаа багийн спортын
төрлөөр олимпын наадамд оролцох боломжтой болоод байгаа нь манай 3х3 сагсан
бөмбөгийн шигшээ багийн бахдам
амжилт гэж болно. Манай шигшээ “Токио 2020” олимпын эрхийн төлөөх
тэмцээнүүддээ эрэгтэй, эмэгтэй бүх насны багууд оролцож байна гэж Монголын 3х3
сагсан бөмбөгийн холбооноос мэдээллээ.