Д.Цэрэндорж гардан тулаанаар хүрэл медаль хүртэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн тулааны спортын наадмын Youngmudo (гардан тулаан) төрөлд оролцсон цагдаагийн ахлах дэслэгч Д.Цэрэндорж хүрэл медаль хүртжээ.
БНСУ-ын Чунжу
хотод зохион байгуулж буй дэлхийн тулааны спортын наадамд 106 орны тамирчид тулааны 22 төрөлд өрсөлдөж байгаа бөгөөд наадам наймдугаар сарын 30-наас есдүгээр
сарын 7 хүртэл үргэлжилнэ. Нийтийн
хэв журам хамгаалах, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Эргүүл
хамгаалалтын газрын Хяналт шалгалтын офицер цагдаагийн ахлах дэслэгч
Д.Цэрэндорж 75 кг-ын жинд 3 дугаар байрт шалгарч хүрэл медаль хүртсэн бол, цагдаагийн ахлах ахлагч Ц.Одбаяр 5
дугаар байрт шалгарсан байна.