Тажикистаны шигшээ баг Улаанбаатарт ирлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөлбөмбөгийн 2022 оны ДАШТ, 2023 оны Ази тивийн АШТ-ий урьдчилсан II шатны "F" хэсэгт багтсан Тажикистаны шигшээ баг өнөө өглөө Москвагаар дамжин Улаанбаатар хотноо ирлээ.
Тэд мягмар гарагийн /2019.09.10/ 17 цагаас Монголын шигшээ багтай хэсгийн 2 дахь тоглолтоо хийх юм. Одоогоор хоёр баг ижил 3 оноотой хэсгээ тэргүүлж байгаа.
Усмон Тошев ахлах дасгалжуулагчтай тажикууд
21 тоглогчийн бүрэлдэхүүнтэй бөгөөд 3 хаалгач, 7 хамгаалагч, 8 хагас
хамгаалагч, 3 довтлогчтой иржээ.
Багийн бүрэлдэхүүнийг
танилцуулбал: Хаалгач:
Рустам Ятимов («Истиклол»), Шохрух Киргизбоев («Локомотив-Памир»), Фатхулло
Бобоев («Регар-ТадАЗ»),
Хамгаалагч: Хуршед
Бекназаров («ПС ТИРА», Индонез), Давронжон Эргашев («Хужанд»), Манучехр Сафаров
(«Хужанд»), Ахтам Назаров, Искандар Жалилов, Табрези Давлатмир, Зоир Журабоев
(бүгд «Истиклол»),
Хагас хамгаалагч: Парвизжон
Умарбоев («Локомотив», Болгар), Амирбек Журабоев («Навбахор», Узбекистан), Алишер
Жалилов, Эхсони Панжшанбе, Мухаммажон Рахимов, Комрон Турсунов (бүгд
«Истиклол»), Кароматулло Саидов («Куктош»), Илхомжон Баротов («Истаравшан»);
Довтлогч:
Манучехр Жалилов («Персебая», Индонез), Жахонгир Эргашев («Хужанд»), Шериддин
Бобоев («Истиклол»).
Ахлах дасгалжуулагч - Усмон Тошев.