Ч.Хөхчирэнгэр түрүүлж даншгийн арслан боллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 383 жилийн ойг тохиолдуулан Монголын бурхан шашны сүм хийдүүд, Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгуулсан даншиг наадмын бөхийн барилдаанд Монгол Улсын өсөх идэр начин Ч.Хөхчирэнгэр түрүүллээ.
Тус наадмын үндэсний бөхийн барилдаанд 256 бөх барилдсан юм. Улсын харцага Н.Золбоо үзүүрлэж, Их шөвөгт аймгийн арслан Ш.Пүрэвгарьд, аймгийн харцага Г.Гантулга нар шалгарлаа. Түрүүлсэн улсын начин Ч.Хөхчирэнгэр даншгийн арслан, улсын харцага Н.Золбоо даншгийн заан, Ш.Пүрэвгарьд даншгийн начин, Г.Гантулга даншгийн өсөх идэр начин цол хүртсэн байна.