Чөлөөт бөхийн ахмад мастерууд УАШТ-д хүч сорино

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-04-08 15:57:44

"Чөлөөт бөхийн мастеруудын-2016" улсын аварга шалгаруулах тэмцээн 4 дүгээр сарын 25-нд Буянт-Ухаа спортын ордонд болно.

Монголын чөлөөт бөхийн мастеруудын холбоо /МЧБМХ/-ны 2016 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд багтсан хуваарийн дагуу мастеруудын УАШТ-ийг ахмад бөхчүүдийн дунд 35-42, 43-48, 49-56, 57-гоос дээш гэсэн насны ангиллаар зохион явуулна.

Аваргын төлөө өрсөлдөх ахмад бөхчүүдийн хувьд нас бүртээ 58 кг, 63 кг, 69 кг, 76 кг, 85 кг, -100 кг, +100 кг гэсэн  жинд шилдгүүдийг тодруулах юм.

Д.Өлзий

Связанные новости