Б.Энх-Оргил “One” холбооны дэлхийн аварга боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-12-06 13:38:11

Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. “Бие бялдар Ази” шоуны оролцогч, Азийн “One” холбооны чансаанд дөрөвдүгээрт эрэмбэтэй тулаанч Б.Энх-Оргил 66 кг-ын жингийн аваргын бүсний төлөө Бразилын тамирчин Фабрицио Андражийг гуравдугаар үед боолтоор буулган авлаа.


Ингэснээр тэрбээр энэхүү холбооны дэлхийн аварга болж байна. Одоогоос 10 жилийн өмнө түүний багш Ж.Нарантунгалаг “One” холбооны анхны монгол аваргаар тодорч байсан. Тэгвэл түүний шавь Б.Энх-Оргил 10 жилийн дараа багшийнхаа амжилтад хүрч энэхүү холбооны дэлхийн аваргын бүс эзэмшсэн хоёр дахь монгол тулаанч боллоо.


Тэрбээр ялалтынхаа дараа сэтгэгдлээ хуваалцахдаа, “Үгээр хэлэхийн аргагүй байна. Маш их ядарлаа. Одоо харьж амармаар байна. Багшийнхаа ачийг хариулж аварга боллоо. Гайхалтай. Мөнх тэнгэртээ баярлалаа. Намайг дэмжсэн монголчууддаа баярлалаа” гэв.


Б.Энх-Оргил 26 паундын жинтэй алтан бүснээс гадна 50 мянган ам.долларын эзэн боллоо.

Связанные новости