АН-ын бүлэг өргөтгөсөн хуралдаан хийж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
dotood_editor@montsame.mn
2016-04-09 13:46:19

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр "Их тэнгэр"-т өргөтгөсөн хуралдаан хийж байна.

Тус бүлэг ээлжит бус хуралдаанаараа намын Үндэсний зөвлөлдөх хорооны хурлын бэлтгэл ажил болон намын мөрийн хөтөлбөрийн талаар хэлэлцэж байгаа аж. Учир нь энэ сарын 16-нд тус намын Үндэсний зөвлөлдөх хороо хуралдаж мөрийн хөтөлбөрөө батлах юм. Мөн Сонгуулийн ерөнхий хороо болон Аудитын газарт намын мөрийн хөтөлбөрөө өгөх гэж байгаатай холбогдуулаад ийн хуралдаан зарлаад байгаа аж. 

Н.Туяа

 

Связанные новости