Э.Цэндбаатар “Екатринбург-2019” ДАШТ-ий хүрэл медальтан болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын Екатринбург хотноо болж байгаа сонирхогчдын боксын ДАШТ-д “Рио-2016” олимпын V байрын шагналт, “Жакарта-2018” Азийн XVIII наадмын аварга, Ази тивийн аварга Э.Цэндбаатар мөнгөн медалийн төлөө Узбекстаны тамирчин, Азийн XVIII наадмын аварга /56 кг/ М.Миразизбектэй тулалдаж 5:0 /28:29, 28:29, 28:29, 28:29, 27:30/ гэсэн оноогоор ялагдал хүлээж ДАШТ-ий хүрэл медаль хүртэхээр болов.
Тодруулбал,
Боксын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батнасан "Боксын ДАШТ-д оролцож байгаа Монголын багаас Э.Цэндбаатарын мөнгөн медалийн төлөөх
тулааны шүүгчдийн эцсийн шийдвэрийг
эсэргүүцэж байгаагаа илэрхийлж,
Олон улсын боксын холбоо /AIBA/-нд дүрмийн дагуу эсэргүүцлийн протест
бичиж өгсөн"
гэж мэдэгдлээ.
Ташрамд дуулгахад, Олон улсын олимпийн хорооноос AIBA -г авлигад автагдаж олимпийн наадамд оролцох боксын тамирчдад эрх олгох чадамжгүй гэж үзэн энэ удаагийн ДАШТ-ээс "Токио-2020" олимпын эрх олгохгүй гэсэн шийдвэр гаргасан билээ. AIBA-гийн ерөнхийлөгч, Узбекстаны иргэн Гафур Рахимовыг АНУ-ын Сангийн яамнаас мөнгө угаасан хэрэгт холбогдсон хэмээн буруутгасан. Мөн Олон улсын олимпийн хороо /ОУОХ/-ны ерөнхийлөгч Томас Бах, Г.Рахимовыг AIBA-гийн ерөнхийлөгчөөр сонгогдвол боксын спортыг олимпийн хөтөлбөрөөс хасах болно хэмээн мэдэгдсэн юм.