Оюутны шатрын ДАШТ-д Монголын 3 тамирчин оролцож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-04-11 08:52:31

Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотноо Дэлхийн оюутны аварга шалгаруулах шатрын 14 дүгээр тэмцээн өнгөрсөн баасан гарагт эхэллээ.

Долоо хоног үргэлжилж шилдгүүдээ тодруулах энэ удаагийн тэмцээнд манай улсаас эрэгтэйчүүдийн ангилалд спортын мастер Б.Ариунбүүвэй/чансаа-2173/, эмэгтэйчүүдийн ангилалд Олон улсын шатрын холбооны мастер Б.Ану / чансаа-1983/ болон Б.Халиун нар ур чадвар, оюунаа уралдуулан оролцож байна. ДАШТ-д эрэгтэй 48, эмэгтэй 34 шатарчин өрсөлдөж байгаа юм.

Д.Өлзий

Связанные новости